Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр

2024-09-10

Уг өдрийг утган хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Түшиг сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Монголын түүхэн дэх хар толбо-Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр лекц уншиж, энэхүү өдрийн ач холбогдол, түүхэн замналыг ярьж өглөө. Мөн холбогдох сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлаж нийт 7 сурагчид оролцсон бөгөөд эхний 3 байрыг шалгаруулж бэлэг, дурсгалын зүйлс гардуулан өглөө. 

Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Нийгэм, уран зохиолын багш Н.Буянтогтох болон анги удирдсан багшийн хамтаар ахлах ангийн нийт сурагчдад агуулгын хүрээнд хичээл орлоо.

 

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%