Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2024-10-31

Орон нутгийн ээлжит сонгуулиар сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ний 10:00 цагт Иргэний танхимд боллоо. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

2.Анхдугаар хуралдааны дэгийг батлах тухай

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тухай

5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

Үүнд:

1. Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэгээ 15 төлөөлөгч гардаж авлаа

2. Тооллогын комиссыг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон

Комиссын дарга:      Д.Туул

Гишүүн:           Б.Цэлмэг

                        Ц.Мөнхдөл

3. Сумын ИТХ-ын даргаар Ц.Баттулга 60 хувийн саналаар сонгогдлоо

4. Сумын ИТХ-ын зөвлөлөөр дараах 7 төлөөлөгчдийг сонголоо

Зөвлөлийн дарга:       Ц.Баттулга (ИТХ-ын дарга)                                                                                               

                           Гишүүд:                    Д.Туул  (ИТХ-ын төлөөлөгч)                                                                                               

                                                            О.Энхтөр  (ИТХ-ын төлөөлөгч)                                                                                               

                                                            Э.Төрбадрах (ИТХ-ын төлөөлөгч)                                                                                               

                                                            Б.Баттөгс (ИТХ-ын төлөөлөгч)   

                                                            Ц.Мөнхдөл      (ИТХ-ын төлөөлөгч)          

                                                            Б.Батжаргал    (ИТХ-ын төлөөлөгч)                 

            5. Сумын Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Барамсай 93,3 хувийн саналаар дэмжигдэн аймгийн засаг даргад уламжлахаар боллоо.

 

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%