Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Santa challenge

2024-12-23

"SANTA CHALLENGE АЯН" нь сайн дурын үндсэн дээр бэлэг цуглуулан сумын хүүхдүүдэд гэрээр хүргэн өгч баярлуулах, биe биендээ туслахын сайхныг хүүхэд багачуудад таниулах, бусдад эeрэг хандлага бий болгох зорилгыг агуулж, олон нийтийн байгууллагуудыг уриаллаа.  Аж ахуйн нэгж  байгууллагууд уриалгыг маш сайхан эeрэгээр хүлээн авч  нийтдээ 4  аж ахуйн нэгж идэвхтэй оролцон, сумын 90 ХҮҮХЭД багачуудад  "SANTA" өвөөгийн бэлэг гардуулж баярлууллаа. Оролцсон аж ахуйн нэгж УБ төмөр замын мод боловсруулах үйлдвэр 30 ширхэг бэлэг, Мойлт нуга ХХК 30 ширхэг бэлэг, Түшиг Өндөр улаан ХХК 20 ширхэг бэлэг, ММЭ Түшиг ХХК 10 ширхэг бэлэг хандивлалаа

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%