Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-аас ашигт малтмал ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-03-14

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Түшиг суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Редхилл Монголия ХХК-ны Улаан овооны нүүрсний уурхай, Илч Хужирт ХХК-ны Хужирт нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг ИТХ-ын дарга Ц.Баттулгаар ахлуулж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төлөөлөгч О.Энхтөр, В.Бүрэнтөгс, Э.Төрбадрах, Засаг даргын орлогч Б.Уранцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Ариунжаргал, сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Н.Гантогтох, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Ч.Одончимэг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа, холбогдох баримт бичигтэй танилцаж ажиллалаа

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%