Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын бэлгэ тэмдэг

2025-03-01

Сумын бэлгэдэл нь Мөнх ногоон дэвсгэртэй, алтан тариа, онгон байгалийн тансан идээгээр хөвөөлсөн, гурван цагийг билэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байрлуулсан, төв хэсэгт тахилгат гурван уулсаа дүрсэлсэн, гол усаа уран сайхны аргаар өнгө хослуулсан, голын доод төв хэсэгт аж үйлдвэрийн араа бүхий “Түшиг” гэж бичсэн байхаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 5-р сарын 6-ны өдөр хэлэлцэн баталжээ.

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%