Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгалиа хайрлах сар

2025-04-28

Урин дулаан орсонтой холбогдуулан Түшиг сумын ИТХ-ын зүгээс байгаль дэлхийгээ хайрлах, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх зөв дадал бий болгох зорилгоор  05 дугаар сарыг “ХОГГҮЙ НОГООНсар болгох уриалга гаргаж байна.

Энэхүү уриалгын хүрээнд албан байгууллага, айл өрх, иргэд, хүүхдүүдийг зөв хандлага, сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэд хөдөлмөрчдийг өөрсдийн ажлын байр, гэр сууцныхаа гадна талын хашааг сэргээн засварлах, гадна гэрэл, гадна хана, цонх, туг, далбааг угааж өнгө үзэмжийг сэргээх, хоггүй цэвэр байлгахыг уриалж байна.

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%