Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түшиг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа

2025-06-17

Зөвлөлийн 3 дугаар хурал 57,1 хувийн ирцтэйгээр хуралдаж 06 сарын 24-ний өдрийн 09 цагт ээлжит хуралдааны товыг тогтоолоо. 

Сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 01/154 тоот албан бичиг ирүүлсний дагуу энэ удаагийн ээлжит хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ. Мөн нэмэлтээр 2025 оны ИТХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2 асуудал нэмэгдэж нийт 13 асуудлыг хэлэлцэхээр Зөвлөл шийдвэрлэлээ. 

1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй. 6.4. Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй. 2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай" Монгол Улсын гэснийг"холбогдох" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

санал өгсөн: 1
0 / 0%
0 / 0%
0 / 0%
1 / 100%